Холбоо барих
Дата соёлыг
Түгээнэ
45+
Бидний хамт олон
70+
Хэрэгжүүлсэн төслүүд
20+
Технологийн түншүүд
100+
Харилцагч байгууллагууд
Могул группийн охин компани Новелсофт үүсгэн байгуулагдав
1997 оноос үйл ажиллагаа явуулж буй Монголын мэдээлэл технологийн тэргүүлэгч Ай Ти Зон компаний Программ хангамжийн газар үйл ажиллагаагаа өргөжүүлж, дата менежментийн чиглэлээр ажиллах зорилгоор 2019 онд 
Могул группийн охин компаний нэг Новелсофт ХХК үүсгэн байгуулагдсан.
Эрхэм зорилго
Технологийн шинэлэг шийдлүүдийг ашиглан харилцагч байгууллагын хөгжилд хувь нэмрээ оруулна.
Алсын хараа
Өгөгдлөөс үнэ цэн үүсэх ирээдүйг бүтээлцэнэ.
Үнэт зүйлс
Бүтээлч сэтгэлгээ, хамтын ажиллагаа, Шүүмжит сэтгэлгээ
Сертификатууд
Манай ажилчдын 70 гаруй хувь нь мэргэшсэн инженерүүд байдаг. Мэргэжлийн ур чадвар бол бидний гол түлхүүр юм.  
Oracle
Starburst
Kubernets
Alation
Salesforce
Mulesoft
Tableau
Salesforce
Neo4j
Новелсофтчууд
Бүтэц
Дата шинжилгээ & Засаглал
Хөгжүүлэгч
Дата инженерчлэл
Борлуулалт & Бизнес хөгжил
Ажлын туршлага
1-3 жил
3-5 жил
5+ жил
Ажилчдын сэтгэгдэл
"Аливаа байгууллагыг сонгож ажиллахдаа хамгийн түрүүнд тухайн ажилтанд тасралтгүй хөгжих боломж болон чамайг чиглүүлж (mentor) чадах чадвартай мөн нээлттэй харилцаатай удирдлагатай байх нь чухал гэж боддог. Эдгээр боломжуудыг Новелсофт компани маань олгодог учраас энэ байгууллагадаа 6 гариу жил ажиллаж байна. Оролцсон бүхий л төслүүдээс олон талын чадвар эзэмшиж, туршлагыг хуримтлуулж явна. Байгууллагын онцлогоос шалтгаалан үргэлжид шинэ технологийг цаг алдалгүй суралцаж, тухайн оролцож буй төсөлдөө орчин үеийн шинэ технолгиудыг ашиглан хэрэгжүүлж, манлайлж чаддаг байгууллага гэж хувьдаа дүгнэдэг.
М. Ариунтунгалаг
Ахлах дата аналист
"Новелсофт-д ажиллаж буй хугацаанд би мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлж, олон төрлийн салбарын онцлог төслүүд дээр ажиллах ховор боломжуудыг олж авсан. Компанийн дотоод соёл нь хамтран ажиллах, нээлттэй харилцаанд тулгуурласан бөгөөд багийн уур амьсгал эерэг, урам зоригтой байдаг. Төслүүд нь орчин үеийн дэвшилтэт технологиуд дээр суурилсан тул ажилтан бүр тасралтгүй суралцах, шинэ сорилтод бэлэн байх орчинд ажилладаг. Мөн компанийн удирдлагын зүгээс ажилчдын санал, санаачлагыг дэмжих, тэдгээрийг бодит ажил хэрэг болгох соёлыг бүрдүүлсэн нь хувь хүний хөгжилд маш том дэмжлэг болдог. Новелсофт бол зөвхөн ажиллах газар бус, үр дүнтэй суралцаж, хөгжих таатай орчин юм."
Л. Анужин
Бизнес хөгжил хариуцсан мэргэжилтэн
"Новелсофтын хамт олон хурдацтай хөгжиж буй технологийн ертөнцтэй хөл нийлүүлэн алхаж чаддаг, шинэ технологиудыг Монголдоо цаг алдалгүй нэвтрүүлж, төслүүдэд хэрэгжүүлдэг. Ажилтнууд нь хувь хүний болон техникийн ур чадвараа үргэлж хөгжүүлж байдаг бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болж бэлтгэгддэг. Олон салбарын үйлчлүүлэгчдтэй хамтарч төрөл бүрийн төсөл хэрэгжүүлж, байнга шинэ болон industry standard технологиуд дээр ажилладаг тул уйдах зав байдаггүй ээ."
Б. Цэрэндорж
Дата инженер
"Манай компани аливаа шинэ технологийг Монголдоо хамгийн эхэнд нэвтрүүлэхийг зорьдог бөгөөд ажилчдаа тогтмол сургалтанд хамруулж, мэргэшсэн сертификат авахад туслах зэргээр ажилчдаа байнгын зогсолтгүй хөгжүүлэхэд анхаардаг, мөн ажлын цагийн уян хатан нөхцөлтэй байдаг. Төрийн байгууллага болон хувийн хэвшлийн байгууллага дээр төсөл хэрэгжүүлдэг учир танилын хүрээ болон мэргэжлийн туршлага хуримтлуулахад таатай байдаг."
Т. Ууганбаяр
Дата инженер
"Новелсофт компанид ажиллахад надад хамгийн их таалагддаг зүйл бол хамт олон, соёл, хөгжих боломжууд юм. Компани дотроо чөлөөтэй санал бодлоо солилцож, бие биенээ дэмждэг эрүүл харилцаа үүссэн байдаг. Мөн төслүүд дээр ажиллахад үргэлж шинийг сурах, сорилттой нүүр тулж хөгжих боломж их гардаг. Зах зээлд тэргүүлэгч компаниудтай хамтран ажиллаж, бодит том төслүүдэд оролцох нь ажлын сонирхолтой, үнэ цэнтэй хэсэг гэж боддог.Цаашдаа ч илүү ихийг сурч, өсөн дэвших боломж ихтэй учраас NS-д ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг."
Г. Цогтбаяр
Дата инженер
"Аливаа байгууллагыг сонгож ажиллахдаа хамгийн түрүүнд тухайн ажилтанд тасралтгүй хөгжих боломж болон чамайг чиглүүлж (mentor) чадах чадвартай мөн нээлттэй харилцаатай удирдлагатай байх нь чухал гэж боддог. Эдгээр боломжуудыг Новелсофт компани маань олгодог учраас энэ байгууллагадаа 6 гариу жил ажиллаж байна. Оролцсон бүхий л төслүүдээс олон талын чадвар эзэмшиж, туршлагыг хуримтлуулж явна. Байгууллагын онцлогоос шалтгаалан үргэлжид шинэ технологийг цаг алдалгүй суралцаж, тухайн оролцож буй төсөлдөө орчин үеийн шинэ технолгиудыг ашиглан хэрэгжүүлж, манлайлж чаддаг байгууллага гэж хувьдаа дүгнэдэг."
М. Ариунтунгалаг
Ахлах дата аналист
"Новелсофт компанид ажилласнаар бусад байгуулагатай хамтран хэрэгжүүлдэг төслүүд дээр ажиллаж, их хэмжээний өгөгдөлтэй ажиллах, тэдгээрийг боловсруулж, шинжлэх өндөр боломжуудыг олж авсан. Компаний дэмжлэгтэйгээр Tableau зэрэг олон төрлийн сертификатад бэлтгэх, тэдгээрийг амжилттай хамгаалах нөхцөл бүрдсэн бөгөөд Tableau-ийн гэрчилгээгээ компанийн хүрээнд авсан. Мөн хамт олны уур амьсгал эерэг, ажлын орчин таатай тул мэргэжлийн хувьд тасралтгүй өсөж хөгжих боломжийг олгодог."
Б. Туул
Дата аналист