Өгөгдлийн инженерчлэл, хиймэл оюуны технологийг хамтдаа хөгжүүлье.
Бодит төсөлд оролцон өөрийгөө байнга хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй оюутан залуус болон өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцан хамтран ажиллах сонирхолтой хүн бүрийг бид урьж байна. Байгууллагуудын өдөр тутмын ажилд ашиглагдах өгөгдөл боловсруулах дэд бүтцийг байгуулахаас эхлээд Монгол хэлээр ойлгож, ярьж, бичих хиймэл оюуны загваруудыг бидэнтэй хамтран хөгжүүлээрэй.
Яагаад Новелсофт вэ?
Үндэсний хэмжээний бодит төслүүд
Тэргүүлэх банк, үүрэн холбооны оператор, төрийн байгууллагын өгөгдлийн платформууд дээр ажиллана.
Өөрийн AI шийдэл
Бид Монгол хэлний суурь загварууд болох Оюу брэндийг өөрсдөө сургаж, хөгжүүлж байна. Энэхүү брэндийн хүрээнд oyuLLM, Anir, TsuurAI, Orchu загваруудыг хөгжүүлэх зорилгоор судалгаа, хөгжүүлэлтийг тасралтгүй хийдэг.
Туршлагатай инженерүүдээс суралцана
Oracle, Starburst, Ataccama, Tableau, dbt зэрэг олон улсын технологийн компаниудын сертификаттай, олон төсөл дээр ажилласан туршлагатай инженерүүдтэй мөр зэрэгцэн ажиллана. Мөн дээрх сертификатуудыг авах боломжийг олгодог.
Могул Группийн нэг хэсэг
Монголын мэдээллийн технологийн салбарт 30 орчим жилийн туршлагатай, тогтвортой, өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг Могул Групп нь олон сонголтыг өгдөг.
Чиглэлүүд
Анкет илгээх
Өөрийгөө товч танилцуулаарай. Бид ирсэн анкет бүрийг уншдаг.