Монголбанк Central Banking институтээс шалгаруулсан “FinTech RegTech Global Awards”-ийн “The Pioneer award” шагналыг 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Лондон хотноо хүртсэн байна.
Монголбанк арилжааны банкнуудаас тоон мэдээлэл, тайланг нэгдсэн хэлбэрээр өндөр давтамжтай цуглуулдаг их өгөгдлийн системийг суурилуулсан нь түүчээлэх ажил болж, тус шагналын ялагчаар тодорсон байна. Энэхүү төсөл нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр "Төлбөрийн системийн шинэчлэл төсөл"-ийн хүрээнд хэрэгжсэн юм.
Их өгөгдлийн системийн суурилуулалт, хөгжүүлэлтийг үндэсний компани болох “Novelsoft”-тай хамтран хийж гүйцэтгэсэн бөгөөд банкнуудаас тоон мэдээлэл, тайланг нэгдсэн хэлбэрээр өндөр давтамжтай цуглуулах системийг суурилуулсан нь дэлхийн Төв банкнуудад түүчээлэгч ажил болсон тул уг шагналаар шагнуулах болзлыг хангасан байна.
“Central Banking FinTech RegTech Global Awards” шагнал нь Төв банкнууд, зохицуулагч байгууллагууд болон технологийн шийдэл санал болгогч компаниудын нэвтрүүлсэн шилдэг инновацыг онцолдог байна. 2023 оны шагналыг Кибер аюулгүй байдал, Төв банкны цахим мөнгөний экосистемийн инновац, хиймэл оюун ухааны зохицуулалт, мөнгө угаалтын эсрэг шинэчлэлүүд зэрэг нийт 11 төрлөөр тодруулжээ. Үүнд:
Төв банкууд, зохицуулагч байгууллагууд:
Эх сурвалж: