Холбоо барих
Assay Exchange and Status Tracking process improvement using data analytics project
Захиалагч:
Оюу Толгой ХХК
Хэрэгжүүлсэн он:
2023

Товч танилцуулга

Бидний хэрэгжүүлсэн "Assay Exchange and StatusTracking Process Improvement using Data Analytics" нэртэй төсөл нь уул урхайн салбарын байгууллагуудад тулгарч буй нарийн төвөгтэй асуудлуудад төвлөрөн ажилласан. Үүнд гар ажиллагаатай холбоотой асуудлууд, ялангуяа зэсийн баяжмалын тээвэрлэлтийн талаарх мэдээллийг хуваалцах, шинжилгээ солилцох гэхмэт асуудлуудыг авч үзсэн. Гүйцэтгэсэн зарим ажлууд нь үйлдвэрээс зах зээл хүртэл шийдвэр гаргах процессыг дээшлүүлэн илүү оновчтой, үр ашигтай, алдаагүй системийг бий болгосон.

 

Төслийн цар хүрээ:

• Новелсофт ХХК болон Оюу Толгой ХХК-ийн IT багийн хамтын ажиллагаа, хүчин чармайлтаар SQL өгөгдлийн сан дахь логик загваруудын хөгжүүлэлт, өгөгдлийн агуулах болон үйл ажиллагааны өгөгдлийн санг бий болгосон.

• Бизнесийн шаардлагуудыг баримтжуулах, хүргэх нь шинжилгээний солилцоо болон нөхцөл байдлын хяналтын үйл явцыг сайжруулахад төвлөрч, шинжилгээний солилцооны илүү сайхан, үр дүнтэй, сайжруулсан механизмыг баталгаажуулсан.

• Өгөгдлийн нөөцийн хэрэгжүүлэлтэд зориулсан өгөгдлийн интеграци, загварчлал, удирдлага, дүрслэл зэрэг олон талыг багтаасан цогц шийдлийн загварыг боловсруулсан.