Холбоо барих
Их Өгөгдлийн дэд бүтэц үүсгэх төсөл
Захиалагч:
Монголбанк
Хэрэгжүүлсэн он:
2022

Товч танилцуулга

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Монголбанкаас хэрэгжүүлсэн Төлбөрийн системийг шинэчлэх төслийн хүрээнд Их өгөгдөл системийг нэвтрүүлж,  Монголбанкны өгөгдөл цуглуулах, солилцох үйл ажиллагааг шинэчлэх, сайжруулах зорилготой юм. Энэхүү зорилгын хүрээнд бид дараах зорилт бүхий асуудлыг шийдвэрлэж, төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай билээ. Үүнд:

  1. Банкны секторт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудаас хүлээн авсан тоон мэдээллийг стандартчилсан;
  2. Мэдээлэл баталгаажуулалт, өгөгдөл боловсруулалт болон аналитик саатал зэрэгт үүсдэг асуудлыг багасгасан;
  3. Цаашдын аналитик болон статистикийн үйл ажиллагаанд ашиглагдах их өгөгдөлийн нэгдсэн сан үүсгэсэн;
  4. Дата аналитикийн BI системийг нэвтрүүлсэн.

Төслийн цар хүрээ

Монголбанк нь банкны секторын тогтолцоог зохицуулагчийн хувьд 13 арилжааны банкаас тоон мэдээлэл хүлээн авахаас гадна 13 тусгай зөвшөөрөлтэй финтек байгууллага болон томоохон аж ахуй нэгж байгууллагаас тоон мэдээлэл хүлээн авдаг.  

Монголбанкны газар хэлтсүүд эдгээр байгууллагуудаас хүлээн авдаг тоон өгөгдөлийг 170 орчим төрлийн загвар бүхий форматаар боловсруулан хүлээн авдаг үйл ажиллагааг Их өгөгдөл системээр орлуулан, өгөгдлийн хэлбэрийг түүхий дата байдлаар хүлээн авч, өгөгдөл солилцох давтамжийг багасгах боломжийг бүрдүүлсэн болно.

Үр өгөөж

Монголбанкнаас хэрэгжүүлсэн энэхүү төслийн үр нөлөө нь Монголбанкны мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Монголбанкны аналитик болон статистикийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, цаашдын үйл ажиллагаанд ашиглах боломжтой Их өгөгдөл системийг бий болгосон.

Амжилт

“Central Banking FinTech RegTech Global Awards” шагнал нь Төв банкнууд, зохицуулагч байгууллагууд болон технологийн шийдэл санал болгогч компаниудын нэвтрүүлсэн шилдэг инновацыг онцолдог ба Монголбанк нь Central Banking институтээс шалгаруулсан “FinTech RegTech Global Awards”-ийн “The Pioneer award” шагналыг 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Лондон хотноо хүртсэн. Монголбанк арилжааны банкнуудаас тоон мэдээлэл, тайланг нэгдсэн хэлбэрээр өндөр давтамжтай цуглуулдаг их өгөгдлийн системийг суурилуулсан нь түүчээлэх ажил болж, тус шагналын ялагчаар тодорсон нь бидний хамтран хэрэгжүүлсэн Их өгөгдөл төслийн үр өгөөж юм.