Товч танилцуулга
Боловсролын салбар дахь өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих зорилгоор “Big Data Ecosystem” буюу Боловсролын салбарын их өгөгдлийн экосистемийг нэвтрүүлсэн. Өмнө нь салбарын хэмжээний мэдээлэл тус тусдаа хадгалагдаж, нэгтгэсэн дүн шинжилгээ хийх боломж хязгаарлагдмал байсан бол одоо төвлөрсөн их өгөгдлийн дэд бүтэц бий болсноор ахисан түвшний дүн шинжилгээг бодит цагийн горимоор хийх боломжтой болсон.
Төслийн цар хүрээ
“Big Data Ecosystem” нь боловсролын салбар дахь өгөгдөлд суурилсан удирдлагын шийдвэр гаргалтыг шинэлэг түвшинд хүргэх зорилгоор бүтээгдсэн ба дараах байгууллагуудын өгөгдлийг уялдуулан нэгтгэж дүн шинжилгээнд ашиглаж байна. Үүнд:
- Боловсролын яамны салбар байгууллагууд
- УБЕГ
- Нийгмийн даатгалын ерөнхий газар
- Үндэсний статистикийн хороо зэрэг төрийн үндсэн байгууллагууд багтана.
Экосистем нь өгөгдөл татах, боловсруулах, хадгалах, шинжлэх, дүрслэх, дүншинжилгээний дүгнэлт гаргах өгөгдлийн амьдралын бүхий л үе шат хамрагдаж байна.
- 10+ үндсэн систем
- 30+ өгөгдлийн сан
- 160 гаруй өгөгдлийн хүснэгтийн мэдээллийг нэгтгэн, их өгөгдлийг бий болгож 5 өгөгдлийн шинжилгээний хүрээг тодорхойлон хөгжүүлсэн. Энэхүү цар хүрээ нь зөвхөн боловсролын салбар төдийгүй бусад төрийн байгууллагуудтай өгөгдөл солилцох, олон талт шинжилгээ хийх үндэс суурийг тавьж буй стратегийн томоохон алхам болсон.
Үр өгөөж
- Шийдвэр гаргагч нар өгөгдөлд суурилсан бодит дүн шинжилгээ хийх боломжтой болсон.
- Төрийн байгууллагуудын өгөгдөлсолилцоо, хамтын ажиллагаа сайжирсан.
- Хоцрогдолгүй, бодит цагийнхяналт - шинжилгээ, үнэлгээ хийх боломжтой болсон.
- Нэгдсэн дашбоард ашигласнаар олон түвшний хэрэглэгчид өөрт хэрэгтэй мэдээллийг төвөггүй хүлээнавч, шийдвэр гаргах хурдаа нэмэгдүүлсэн.